Манай цахим хуудсанд зочилж буй Танд талархал илэрхийлье. Бид компаниа 2011 оны 1 сард байгуулан эдүгээ Швейцарь Улсын Пилатус ПС-6, АНУ-ын Моли M-7 болон Эйр Трактор АТ-602 маягийн гурван онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр агаарын хөлөгүүд бүгд дэлхийн шилдэг техник технологиор 2011 онд үйлдвэрлэдсэн юм.
Бид шинэ онгоцоор шинэ хэрэглээ, шинэ үйлчилгээг бий болгон Монгол Улсыг Танд улам ойртуулах зорилт тавин ажиллаж байна. Та манай цахим хуудаснаас манай давуу талтай танилцаж, санал болгож буй шинэлэг үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой.
General Aviation буюу - Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монголд цогцоор нь хөгжүүлэн, хэрэглэгчдэд автомашин, төмөр замын тээвэртэй хамт агаарын тээврийг сонгодог утгаар нь бий болгох нь бидний эрхэм зорилго юм.
Өргөн уудам нутагтай Монгол нутгийн эзэн байж зорьсон газартаа аюулгүй, саадгүй түргэн шуурхай хүрэхээс гадна үзэсгэлэнт нутгийг хөх тэнгэрээс тольдох боломжийг бид бүрдүүлэн Таны өмнө санал болгож байна.
АНУ-ын Аляска мужид 30 жил ниссэн өндөр ур чадвар бүхий нисэх баг, шинэхэн Швейцарь онгоцоор, Танд үйлчлэхдээ бид баяртай байх болно.
Та бид дотны итгэлт андууд болж бизнесээ хамтран бүтээж, аюулгүй найвартай хөлгөөр алжаалаа тайлахад тань бид үйлчилж Таны амжилтыг ойртуулна гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа,
Захирал
Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв 204 тоот.
Утас:
976-9611-1459
Факс:
976-7585-1460
Э-шуудан:
info@thomasair.mn